УБ 21°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
ТЭСО групп 30 жил: Хамтдаа бүтээсэн өсөлт, үнэ цэн
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / ТЭСО групп 30 жил: Хамтдаа бүтээсэн өсөлт, үнэ цэн

ТЭСО групп 30 жил: Хамтдаа бүтээсэн өсөлт, үнэ цэн

Posted
Posted
Team · Posted
2026.09.14 · 2 унших

1996 онд зайрмагийн торхон аяганы тоног төхөөрөмж үйлдвэрлэж, бизнесийн гараагаа эхэлж байсан ТЭСО групп өдгөө 30 гаруй салбар компани, 2,500 гаруй ажилтантай групп болон өргөжжээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүнс үйлдвэрлэлээс үл хөдлөх хөрөнгө, технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн салбар хүртэл үйл ажиллагааныхаа хүрээг тэлж, Монголын зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, ажлын байр бий болгосоор ирсэн байна.

21 аймгаас түүхий эдээ бэлтгэж, 20 мянга гаруй сувгаар бүтээгдэхүүнээ хүргэж байна

fin-4.jpg

ТЭСО Фүүдс групп өнөөдөр Монголын 21 аймгаас түүхий эдээ бэлтгэн нийлүүлж, 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүн 20 мянга гаруй борлуулалтын сувгаар дамжин хэрэглэгчдэд хүрч байгаа юм.

Тус групп сүү, сүүн бүтээгдэхүүний экспортоо өргөжүүлэхэд мөн анхаарч, үйлдвэрлэлийн хүчин чадал болон экспортын хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлэх зорилготой ТЭСО Фүүдс Үйлдвэрлэл, технологийн паркийг бүтээн байгуулжээ.

Хүн төвтэй бүтээн байгуулалтаас технологийн шийдэл хүртэл

fin-3.jpg

ТЭСО группийн үйл ажиллагаа хүнсний үйлдвэрлэлээр хязгаарлагдахгүй. ТЭСО Пропертис групп сүүлийн 14 жилийн хугацаанд олон улсын туршлагыг нутагшуулсан, хүн төвтэй бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд Sodon Apartment, Sky Garden Residence, Palm Springs Resort & Villa, Alpha Zone зэрэг төслийг зах зээлд нэвтрүүлжээ. Харин одоо City Zone, Sky Park, Evergreen Zone, TESO Tower зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байгаа аж.

Үүний зэрэгцээ ТЭСО Инвестмэнт групп технологид суурилсан шинэ бизнес, төслүүдэд хөрөнгө оруулж, ирээдүйн өсөлтийн шинэ чиглэлүүдийг хөгжүүлж буй. Тухайлбал, хэрэглэгч өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэг дороос авах боломжтой Tino Super App-ийг зах зээлд нэвтрүүлээд байгаа юм.

Импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлж байна

fin-1.jpg

ТЭСО Индастриал парк группийн хувьд барилгын материалын үйлдвэрлэлд импортыг орлох, дотоодын зах зээлд өрсөлдөхүйц үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд төвлөрчээ. Энэ хүрээнд Евро Базальт ХХК Италийн Gamma Meccanica компанитай хамтран эрдэс чулуун хөвөнгийн үйлдвэрлэлийг эхлүүлж, бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд нийлүүлж байна.

Ийнхүү 30 жилийн өмнө тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр эхэлсэн ТЭСО группийн үйл ажиллагаа өнөөдөр хүнс, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалт, технологи, аж үйлдвэрийн салбарыг хамарсан өргөн хүрээний экосистем болон хөгжжээ.

fin-2.jpg

ТЭСО группийн хувьд өнгөрсөн 30 жил бизнесийн цар хүрээгээ тэлсэн хугацаа болохоос гадна хэрэглэгч, харилцагч, түншүүдтэйгээ хамтран шинэ үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажлын байрыг бий болгож ирсэн он жилүүд болжээ.

Хамтдаа бүтээсэн 30 жил.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Posted
Posted
Team · Posted · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.