УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20-нд хаагдана
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20-нд хаагдана

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20-нд хаагдана

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.03.12 · 2 унших · — үзсэн

Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгийн шалгалт"-ын тов гарлаа. Энэхүү шалгалт нь эх хэлний дархлааг дэмжих зорилготой бөгөөд их, дээд сургуульд элсэх босго 400 оноог давах зайлшгүй шаардлагатай сорил юм. Өмнө нь зөвхөн төгсөх ангийн сурагчид өгдөг байсан уг шалгалтын журамд 2025 оноос өөрчлөлт орж, 10 дугаар ангиас эхлэн шалгуулах боломжийг бүрдүүлсэн нь суралцагчдад эртнээс бэлтгэх давуу талыг олгож байна.

Шалгалтын зохион байгуулалт дөрөвдүгээр сарын 9-нөөс 10-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд анги тус бүрээр цагийн хуваарийг нарийвчлан тогтоожээ. Тодруулбал, 12 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 9-ний 10:00-11:40 цагт шалгалт өгөх бол 11 дүгээр ангийнхан дөрөвдүгээр сарын 10-ны 10:00-11:40 цагт, 10 дугаар ангийнхан мөн өдрийн 14:00-15:40 цагт шалгалт оролцох аж.

Одоогоор шалгалтын бүртгэл цахимаар явагдаж байгаа бөгөөд гуравдугаар сарын 20-ны 18:00 цагт албан ёсоор хаагдахыг анхаарна уу. Суралцахуйн удирдлагын систем (LMS)-д бүртгүүлж, хураамжаа төлсөн шалгуулагчид дахин бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд өмнөх бүртгэлийн дугаар, нууц үгээрээ eyesh.eec.mn сайтад нэвтэрч хичээл сонголтоо баталгаажуулах боломжтой. Иймд шалгуулагчид бүртгэлийн хугацаанаас хоцролгүй, зааврын дагуу мэдээллээ хянан баталгаажуулах нь зүйтэй байна.

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.