УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Coffee Shop Hunting: Кофе уунгаа нийгэмдээ хөрөнгө оруулах боломжийг олгох Impact Cafe
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Coffee Shop Hunting: Кофе уунгаа нийгэмдээ хөрөнгө оруулах боломжийг олгох Impact Cafe

Coffee Shop Hunting: Кофе уунгаа нийгэмдээ хөрөнгө оруулах боломжийг олгох Impact Cafe

Б.Урнаа
Б.Урнаа
Сэтгүүлч
2026.09.05 · 3 унших · — үзсэн

Цэлгэр цонхоор тусах нарны гэрэл, гэгээлэг дулаахан өнгө, жижигхэн хэр нь тохилог орчин хэсэгхэн хугацаанд ч болов завгүй хотоос холдож, өөртөө төвлөрөх мэдрэмж төрүүлнэ. Найз нөхөдтэйгөө тухлан сууж эсвэл ганцаараа ажлаа амжуулах, уулзалт хийх боломжтойгоос гадна хамт олноороо ажиллах орчин бүрдсэн энэхүү газар бол Impact LAB-ыг түшиглэн бий болсон Impact Cafe юм.

Impact Cafe нь нийгэмд эерэг нөлөө бий болгохыг зорьж буй байгууллага, бизнес, хүмүүсийг холбож, тэдний үйл ажиллагааг олон нийтэд хүргэхийг төлөө үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд орлогоо нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилготой байгууллагуудын үйл ажиллагаа, арга хэмжээг дэмжихэд зориулдаг юм байна. Энд уусан нэг аяга кофе, дундын оффист зохион байгуулсан уулзалт бүр бид өөрсдийн амьдарч буй нийгэмд эерэг нөлөө үзүүлэх боломж болж хувирдаг гэсэн үг. 

Нийгэмд эерэг өөрчлөлтийг бүтээх чин хүсэлтэй хувь хүмүүс болоод аж ахуйн нэгжүүд олон байдаг ч тэдгээр санаачилгыг дэмжих систем бидэнд дутагдаж байгаа учраас тэрхүү нөлөөллөө хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байдаг. Тэгвэл нийгмийн өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах хүсэлтэй оролцогч талууд нэгнээ олж, хамтарч, нөлөөллөө нэмэгдүүлдэг орон зай болох Impact LAB-ын Үүсгэн байгуулагч Б.Агнууштай цөөн хором ярилцлаа.

“Impact LAB кафе гэхээс илүү нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилготой бизнесийг хэрэглэгчтэй нь холбосон систем”

агнууш.jpg
Impact LAB-ын Үүсгэн байгуулагч Б.Агнууш

Бид тогтвортой хөгжлийг ярихын тулд түүнийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг ярих шаардлагатай. Гэвч манай улсад нийгэмд эерэг нөлөө үзүүлж буй бизнесүүдэд чиглэсэн хөрөнгө оруулалтын боломж хомс байдаг. Харин сүүлийн үед эрчимтэй яригдаж буй тогтвортой санхүүжилтийн хөрөнгө оруулалтууд нь ихэвчлэн томоохон корпорациудад хүрч, жижиг бизнесүүдийн хувьд хүртээмж нь хязгаарлагдмал хэвээр байна. Харин Impact LAB маань илүү хэрэглэгч дээр суурилсан санхүүжилтийн урсгалыг бий болгох, бидний өдөр тутамдаа хийдэг жижиг худалдан авалт бүр нийгэмдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт байж болно гэдэг суурь ойлголтыг бий болгохыг зорьж байна. 

Өөрөөр хэлбэл, худалдан авагч суурьтай нийгмийн хөрөнгө оруулалтын соёлыг бүтээж чадсанаар бид аль нэг хөрөнгө оруулагчийг хүлээж суух шаардлагагүй, бие даасан хөрөнгө оруулалтын системийг бүтээж буй явдал юм. Энэ нь хэрэглэгч нэг талаасаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан нийгмийн байгууллагад хөрөнгө оруулж байгууллагууд нь нийгэмд бүтээх эерэг нөлөөгөө тэлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулж, үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломжтой болж байгаа юм. Ерөнхийдөө Impact LAB кафе гэхээс илүү нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилготой байгууллага, бизнесийг хэрэглэгчтэй холбосон систем гэсэн үг. Энэ систем амжилттай угсрагдвал манай ТББ нийгмийн эерэг нөлөөг хэмжих, стандартжуулах гээд институцын түвшний ажлууд руугаа орно гэж харж байна. Харин Impact Cafe энэ бүхний эхлэх цэг нь байгаасай гэж хүсдэг.  

cover-17.jpg

Сэтгүүлчийн тэмдэглэл: 

Биднийг ороход дулаахан уур амьсгал, чихэнд чимэгтэй намуухан хөгжим угтсан юм. Өрөөнд байрлах төрөл бүрийн хөлөгт тоглоомоор үйлчлүүлэгчид хүссэн үедээ тоглож болох бөгөөд ерөнхий орчин нь яг л айлын гэрт зочилсон мэт тухтай, тайван мэдрэмж төрүүлнэ.

Сандал, ширээний зохион байгуулалт нь ажиллах, хичээл хийхэд тохиромжтойгоос гадна найз нөхөдтэйгөө тухлан суух жижиг буйдан, зөөлөн сандалууд ч бий. Харин таазнаас шал хүрсэн том цонхнуудаар нарны илч хангалттай тусах нь энэ газрын хамгийн таатай хэсгүүдийн нэг. Өдөржин оффист сууж, нарны гэрэл ховорхон хардаг хүмүүст хэсэгхэн ч болов гэгээтэй орчинд суух нь сэтгэл сэргэм сайхан санагдлаа.

cover-6.jpg

Hunting Rating: 

Уур амьсгал: 5/5 Хүүхдүүд хоорондоо инээлдэн тоглож, хосууд аяархан ярилцан, зарим нь ном уншин суух нь энэ газрын уур амьсгалыг нэг л гэгээлэг, тайван болгож байх шиг санагдлаа. Хэн нэгэн яарч сандарсан биш, өөр өөрийнхөөрөө цагийг өнгөрөөж байгаа нь энд хэсэг хугацаанд тухлаад суухад таатай мэдрэмж төрүүлнэ. 

Мэдрэмж: 4.5/5 Нэг удаа орж үзээд л дараа дахин ирмээр тухтай кофе шопуудын нэг байлаа. Ялангуяа сандал, ширээний өндөр болон байрлал нь удаан сууж ажиллах, хичээл хийхэд эвтэйхэн санагдсан. Хэт албаны оффис шиг биш атлаа төвлөрөхөд саад болох зүйлгүй, найзтайгаа уулзаад суухад ч таатай. Харин буйдан, зөөлөн сандал зэрэг сонголтууд нь илүү чөлөөтэй, тухтай орчин хүссэн хүмүүст тохирно. Мөн Impact Cafe-д үе үе арга хэмжээ зохион байгуулагддаг тул тайван орчинд удаан сууж ажиллах зорилгоор очих гэж байгаа бол тухайн өдөр хүн ихтэй байх тохиолдол бий. Тиймээс очихоосоо өмнө инстаграм хуудсаар нь өдрийн хуваарь, зохион байгуулагдах үйл ажиллагааных нь талаар мэдээлэл авсны дараа зорьж очихыг зөвлөе. 

cover-3.jpg

Онцлог: 5/5 Кофе шопын менюний сонголт харьцангуй өргөн бөгөөд төрөл бүрийн ундааг жимсээр амталж, сахар багатайгаар бэлтгэдэг нь онцлог санагдлаа. Хэт чихэрлэг зүйл уудаггүй, хөнгөн сонголт хайдаг хүмүүст тохиромжтой. Мөн лактозгүй сүүгээр латте болон бусад кофе захиалах боломжтой. Тиймээс сүүний харшилтай, лактоз үл тэвчих эсвэл веган сонголтыг илүүд үздэг хүмүүс менюгээс хүссэнээ сонгох боломжтой.

Impact LAB-тай танилцацгаая!

cover-5.jpg

cover-7.jpgcover.jpgcover-10.jpgcover-14.jpgcover-9.jpgcover-4.jpgcover-8.jpgcover-16.jpg

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Урнаа
Б.Урнаа
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.