УБ 8°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Үндэсний номын баяр тавдугаар сарын 15-17-ны өдрүүдэд болно
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Үндэсний номын баяр тавдугаар сарын 15-17-ны өдрүүдэд болно

Үндэсний номын баяр тавдугаар сарын 15-17-ны өдрүүдэд болно

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.04.22 · 2 унших · — үзсэн

39 дэх удаагийн Үндэсний номын баяр тавдугаар сарын 15-17-ны өдрүүдэд уламжлалт ёсоор Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн номын баяраар сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарахыг уриалж "Сэтгэл тэжээх 50 ном"-ыг танилцуулах юм байна.

Үндэсний номын баярыг 2007 оноос эхлэн “Номын ертөнц” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Б.Сувдын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд өдгөө жил бүрийн 5,9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд тогтмол зохион байгуулж байгаа билээ.

Жил ирэх тусам Үндэсний номын баяр цар хүрээгээ тэлсээр 2025 оны номын баярт ОХУ, БНХАУ, БНСУ-ын зохиолч, хэвлэн нийтлэгчид хүртэл оролцож байсан юм. Жил бүрийн номын баярт ойролцоогоор 300 мянган оролцогч, 200 хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, 10 улсын төлөөлөл оролцдог төдийгүй нийт зорин ирж буй хүмүүсийн 80 орчим хувь нь 30-аас доош насны залуучууд байдаг ажээ.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.