УБ 8°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
И-Монголиа системээс таван хэл дээр лавлагаа, тодорхойлолт авах боломжтой боллоо
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / И-Монголиа системээс таван хэл дээр лавлагаа, тодорхойлолт авах боломжтой боллоо

И-Монголиа системээс таван хэл дээр лавлагаа, тодорхойлолт авах боломжтой боллоо

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.03.11 · 2 унших · — үзсэн

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох И-Монголиа (E-Mongolia)-с иргэд өмнө нь зөвхөн англи хэл дээрх лавлагаа, тодорхойлолтыг авдаг байсан бол одоо 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг Орос, Англи, Хятад, Солонгос, Франц гэсэн таван орны хэл дээр авах боломжтой болжээ.

Ямар төрлийн лавлагаа, тодорхойлолт гарах юм бол?

  1. Төрсний бүртгэлийн лавлагаа;
  2. Иргэний үнэмлэхийн лавлагаа;
  3. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа;
  4. Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа;
  5. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт;
  6. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;
  7. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт;
  8. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;
  9. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;
  10. Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас;
  11. Жолоочийн лавлагаа, мэдээлэл;
  12. Дархлаажуулалтад хамрагдсан тодорхойлолт зэрэг 12 төрлийн лавлагаа, тодорхойлолт гарч байна.

Бидэнд ямар боломж үүсэж байна вэ?

Олон нийт гадаад их дээд сургуульд суралцах, ажилд орох, виз мэдүүлэх зорилгоор дээрх лавлагаа, тодорхойлолтыг түлхүү авдаг бөгөөд зайлшгүй албан ёсны орчуулгаар баталгаажуулах шаардлага тулгардаг байсан билээ. Харин одоо иргэд эдгээр лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээс шууд авах боломжтой болж байгаа юм. 

Мөн НҮБ-ын дөрвөн хэл болох англи, франц, орос, хятад хэлээс гадна солонгос хэл нэмэгдсэнээр олон улсын жишигт нийцсэн аль ч оронд ашиглах боломжтой албан ёсны баримт бичиг болох юм байна. Харин итгэмжлэлээр үйлчилгээ авч байгаа тохиолдолд итгэмжлэлийн хүчинтэй хугацаа дуусаагүй байх, итгэмжлэл дээр тухайн авах гэж буй үйлчилгээ тусгагдсан байх шаардлагатай ажээ.

Ийнхүү иргэд иргэний үнэмлэх, гар утастайгаа л ирэхэд түргэн, шуурхай, баталгаат үйлчилгээг авах боломжтой болж Монгол Улсын иргэд гадаад зорчиход илүү хялбар болж байгаа аж.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.