Испанийн шигшээ баг 16 жилийн дараа дахин дэлхийн аварга боллоо

2026.07.195 минут унших
Испанийн шигшээ баг 16 жилийн дараа дахин дэлхийн аварга боллоо - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

2026 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсад амжилттай зохион байгуулагдаж, дэлхийн шилдэг 48 шигшээ баг аваргын төлөө өрсөлдлөө. Түүхэндээ анх удаа 48 багийн оролцоотой болсон энэ удаагийн ДАШТ шинэ форматаар зохион байгуулагдсан анхны тэмцээн гэдгээрээ онцлог байв.

Тэмцээний сүүлийн өдөр АНУ-ын Нью Жерси муж дахь MetLife Stadium цэнгэлдэх хүрээлэнд аваргын төлөөх болон медалийн төлөөх тоглолтууд болж, 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга, медальт багууд албан ёсоор тодорлоо.

Аваргын төлөөх тоглолт

2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолтод Испанийн шигшээ баг Аргентины шигшээ багтай учраа таарч, 1 : 0 харьцаагаар ялалт байгуулснаар дэлхийн аваргын цомыг хүртлээ. Испани ийнхүү 48 багийн оролцоотой, шинэ форматаар зохион байгуулагдсан анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга болсон анхны шигшээ баг боллоо.

Испанийн шигшээ баг энэ удаагийн тэмцээнд H хэсгийг тэргүүлэн хасагдах шатанд шалгарч, шөвгийн 32-т Австрийн шигшээ багийг 3:0, шөвгийн 16-д Португалын шигшээ багийг 1:0, шөвгийн наймд Бельгийн шигшээ багийг 2:1, хагас шигшээд Францын шигшээ багийг 2:0-ээр буулган авснаар финалын эрхээ авсан юм.

Энэ нь Испанийн шигшээ багийн Дэлхийн аваргын хоёр дахь түрүү болж байгаа бөгөөд тус баг өмнө нь 2010 онд Өмнөд Африкт болсон ДАШТ-д Нидерландын шигшээ багийг 1:0-ээр буулган авч анхны дэлхийн аваргын цомоо өргөж байв. Ийнхүү Испани 16 жилийн дараа дэлхийн аваргын цомыг дахин хүртэж, түүхэн амжилтаа ахиуллаа.

Харин Аргентины шигшээ баг 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг мөнгөн медальтай өндөрлүүллээ. Тэд J хэсгийг тэргүүлэн хасагдах шатанд шалгарч, шөвгийн 32-т Кабо-Вердийн шигшээ багийг 3:2, шөвгийн 16-д Египетийн шигшээ багийг 3:2, шөвгийн наймд Швейцарын шигшээ багийг 3:1, хагас шигшээд Английн шигшээ багийг 2:1-ээр тус тус буулган авснаар финалын эрхээ авсан юм. 

Аргентины шигшээ баг түүхэндээ долоо дахь удаагаа Дэлхийн аваргын финалд шалгарсан бөгөөд өмнө нь 1978, 1986, 2022 онуудад аваргын цомыг хүртэж, 1930, 1990, 2014 онуудад дэд аваргаар шалгарч байв. 2026 онд дахин финалд өрсөлдсөнөөр тус баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн тогтвортой амжилттай шигшээ багуудын нэг болохоо дахин нотоллоо.

Хүрэл медалийн төлөөх тоглолт

Хүрэл медалийн төлөөх тоглолтод Английн шигшээ баг Францын шигшээ багтай тоглож, 4: 6-гийн харьцаагаар ялалт байгуулснаар 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн эзэн боллоо. Хагас шигшээд Аргентины шигшээ багт ялагдан финалын эрхээ алдсан англичууд тэмцээний сүүлийн тоглолтдоо ялалт байгуулж, ДАШТ-ийг медальтайгаар өндөрлүүлэв.

Английн шигшээ баг ийнхүү Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн медалийнхаа тоог дөрөвт хүргэлээ. Тус баг өмнө нь 1966 онд аваргын цом хүртэж, 1990, 2018 онуудад хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ удаа дэлхийн аваргын дөрөв дэх медалиа ийнхүү бүртгүүллээ.

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд