УБ 9°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Өнөөдөр Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталсны 34 жилийн ой тохиож байна
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Өнөөдөр Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталсны 34 жилийн ой тохиож байна

Өнөөдөр Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталсны 34 жилийн ой тохиож байна

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.01.13 · 2 унших · — үзсэн

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож байна. Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа буюу 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа хэлэлцэн баталж байжээ. 1990-иэд онд Монгол Улсад улс төр, нийгмийн томоохон өөрчлөлтүүд гарснаар 1992 оны нэгдүгээр сарын 13-нд тухайн үеийн БНМАУ-ын Ардын Их Хурлаар Монгол Улсын дөрөв дэх үндсэн хуулийг шинэчлэн найруулж баталсан байдаг. Үндсэн хууль нь оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй бөгөөд Монгол Улсад нэг танхимтай парламент, Ерөнхийлөгчийн институт бүхий олон намын тогтолцоот ардчилсан хэлбэрийг хуульчлан баталгаажуулсан байдаг.

Олон нийтийн оролцоонд тулгуурласан Үндсэн хууль

Үндсэн хуулийн төслийг 1991 онд улс даяар хэлэлцүүлсэн бөгөөд 900 мянга гаруй иргэн, 7 мянга орчим байгууллага хамт олон санал бодлоо илэрхийлж байжээ. Ойролцоогоор 200 мянган хүний санал дээр тулгуурлан Үндсэн хуультай шууд холбогдох 8,000 орчим саналыг нэгтгэн боловсруулсан нь шинэ Үндсэн хууль ард иргэдийн оролцоонд тулгуурлан бүтээгдсэний тод илрэл болж байв.

Төрийн бэлгэ тэмдгийн сонголт ба шийдэл

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн гэж Үндсэн хуулийн Нэгдүгээр бүлгийн арванхоёрдугаар зүйлд заасан байдаг. Иймд тухайн онд хийгдсэн хэлэлцүүлгийн явцад Төрийн сүлд, далбааны загварын талаар олон хувилбар яригдаж, уламжлалыг сэргээх, соёмбо голлосон шинэчлэл хийх зэрэг санал дэвшүүлж байжээ. Эцэст нь Ардын Их Хурлаар санал хураалт явуулж, өмнөх загваруудыг өөрчлөх санал дэмжигдээгүй тул зураач Ц.Ойдовын бүтээсэн сүлдний төсөл олонхын саналаар хүчин төгөлдөр үлдэж, өнөөгийн төрийн сүлд албан ёсоор батлагдсан ажээ.

Эх сурвалж: Parliament.mn 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.