Энгийн үйлдэл мэт санагддаг ч бидний тархинд сөргөөр нөлөөлдөг 10 зуршил

Д.Жавхлан2026.01.022 минут унших
Энгийн үйлдэл мэт санагддаг ч бидний тархинд сөргөөр нөлөөлдөг 10 зуршил - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Бидний өдөр тутамдаа хийдэг үйлдэл, дадал зуршлын үр дүнд тархи байнгын хувьсан өөрчлөгдөж байдаг аж. Тэгвэл анхаарал төвлөрөлт, ой санамжид муугаар нөлөөлж, сэтгэл хөдлөлийн тэнцвэрийг аажмаар алдагдуулан, тархинд сөрөг нөлөө үзүүлдэг 10 зуршлыг судлаачид тогтоожээ. Эдгээр зуршил нь бидэнд хор хөнөөлгүй, энгийн байдаг л зүйл мэт санагдах боловч удаан хугацаанд давтагдсанаар тархины идэвхийг бууруулж, мэдээлэл боловсруулах чадварыг сулруулан, сэтгэлзүйн тогтворгүй байдал үүсгэдэг байна.

1. Өглөөний цай уухгүй байх

Өглөөний цайндаа уураг, эслэгээр баялаг хоол хүнс хэрэглэхгүй өлөн явах нь тархинд очих ёстой глюкозын хэмжээг бууруулан анхаарал төвлөрөлт багасдаг аж. Мөн тархины булчин суларч, бие сульдах, өдрийн турш эрч хүчгүй байх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Энгийн үйлдэл мэт санагддаг ч бидний тархинд сөргөөр нөлөөлдөг 10 зуршил нийтлэлийн зураг

2. Тамхи татах

Тамхинд агуулагдах хорт бодисууд тархины эсүүдийг гэмтээж, хүчилтөрөгчийн урсгалыг хязгаарласнаар тархи гаднаас орж ирэх мэдээллийг хүлээж авахдаа удаан болж танин мэдэхүйн чадвар муудахад хүрдэг ажээ.

Энгийн үйлдэл мэт санагддаг ч бидний тархинд сөргөөр нөлөөлдөг 10 зуршил нийтлэлийн зураг

3. Чихрийн хэт хэрэглээ

Чихрийн хэрэглээ ихсэх тусам тархины инсулин эсэргүүцэх чадвараа алддаг аж. Инсулин нь тархинд глюкозыг зөв ашиглах, мэдрэлийн эсүүдийн харилцааг дэмжихэд чухал үүрэгтэй тул энэ тэнцвэр алдагдсанаар тархи шаардлагатай энергиэ бүрэн авч чадахгүйд хүрдэг байна.

Энгийн үйлдэл мэт санагддаг ч бидний тархинд сөргөөр нөлөөлдөг 10 зуршил нийтлэлийн зураг

4. Тэмдэглэл хөтлөхгүй байх

Бодол санаагаа цаасан дээр бичиж буулгах нь тархин дахь мэдээллийг цэгцлэх, ойлгох, тогтоох үйл явцыг дэмждэг байна. Харин бодлоо бичиж тэмдэглэлгүй удаан явснаар тархи илүү ачаалж, ой санамж болон бүтээлч сэтгэлгээ аажмаар мууддаг аж.

Энгийн үйлдэл мэт санагддаг ч бидний тархинд сөргөөр нөлөөлдөг 10 зуршил нийтлэлийн зураг

5. Дутуу нойртой явах

Хүн шөнийн нойроо хангалттай авч чадахгүй удаан явах үед тархи өөрөө өөрийгөө идэж эхэлдэг бөгөөд мэдрэлийн эсийн нөхөн сэргэлт зогсож, ой санамж болон шийдвэр гаргах чадвар сулардаг ажээ. Тиймээс хүн өдөрт 7-8 цагийн бүтэн нойроо заавал авч байж тархи илүү хурдан сэтгэдэг байна.

Энгийн үйлдэл мэт санагддаг ч бидний тархинд сөргөөр нөлөөлдөг 10 зуршил нийтлэлийн зураг

6. Өвдсөн үедээ тархиа хэт ачаалуулах

Өвчтэй үед тархи аль хэдийн маш их ачаалал авсан байдаг. Энэ үед тархийг нэмж хэт ажиллуулснаар бие болон шарх удаан эдгэрч, бие илүү ядарч сульддаг байна. Тиймээс таны бие өвдсөн үед ажиллахаас илүү амрах нь хамгийн зөв сонголт болох юм.

Энгийн үйлдэл мэт санагддаг ч бидний тархинд сөргөөр нөлөөлдөг 10 зуршил нийтлэлийн зураг

7. Бага унших 

Унших үйл явц нь тархийг олон түвшинд ажиллуулдаг нарийн процесс юм. Үг, өгүүлбэрийг унших, утгыг ойлгох, төсөөлөн бодох үед тархины ой санамж, анхаарал төвлөрөлт, логик сэтгэлгээ хариуцсан эсүүд идэвхтэй ажилладаг байна. Харин удаан хугацаанд уншихгүй явах нь мэдрэлийн эсүүдийн хоорондын холбоосыг сулруулж, сэтгэх хурд, ойлгох чадвар, мэдээлэл боловсруулах чадамжийг аажмаар бууруулдаг аж.

Энгийн үйлдэл мэт санагддаг ч бидний тархинд сөргөөр нөлөөлдөг 10 зуршил нийтлэлийн зураг

8. Найзуудтайгаа уулзахгүй удах 

Хүмүүстэй халуун дотно яриа өрнүүлэх нь тархийг идэвхжүүлж, ой санамжийг сайжруулахаас гадна сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмждэг байна. Ярилцах явцад ой санамж, хэл яриа, сэтгэл хөдлөлийн зохицуулалтыг хариуцдаг тархины хэсгүүд зэрэг идэвхэждэг аж. Харин хүн хоорондын харилцаа багасах үед тархины идэвхжил суларч ганцаардал, сэтгэл гутралт өртдөг байна.

Энгийн үйлдэл мэт санагддаг ч бидний тархинд сөргөөр нөлөөлдөг 10 зуршил нийтлэлийн зураг

9. Цэвэр агаарт гарахгүй байх

Байгаль орчин, нарны гэрэл нь тархины хүчилтөрөгчийн хангамж болон серотонины ялгарлыг дэмждэг аж. Удаан хугацаанд гадагш гарахгүй, хаалттай орчинд байх нь тархийг ядрамтгай болгож, анхаарал төвлөрөл сулрах, сэтгэл санаа тогтворгүй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Энгийн үйлдэл мэт санагддаг ч бидний тархинд сөргөөр нөлөөлдөг 10 зуршил нийтлэлийн зураг

10. Дуу дуулахгүй удах

Дуулах үед тархины эсүүд зэрэг идэвхжиж, ой санамж, анхаарал төвлөрөлт болон сэтгэл хөдлөлийн зохицуулалт сайжирдаг аж. Мөн стрессийг бууруулж, тайвшрах мэдрэмжийг төрүүлдэг нейрохимийн процессууд нэмэгддэг байна. Тиймээс огт дуулахгүй байх, дуу авианы идэвх багатай буюу хөгжим сонсохгүй, дуу чимээнээс ангид байх нь тархины энэхүү байгалийн идэвхжилийг алдагдуулж, сэтгэл санааг тайвшруулах механизм суларч, стресс хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлдэг аж.

Энгийн үйлдэл мэт санагддаг ч бидний тархинд сөргөөр нөлөөлдөг 10 зуршил нийтлэлийн зураг

Холбоотой нийтлэлүүд

0
Энгийн үйлдэл мэт санагддаг ч бидний тархинд сө... | Posted