УБ 8°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Ирээдүйд биднийг оршин байсныг илтгэх эд зүйлс 
 
 

Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Ирээдүйд биднийг оршин байсныг илтгэх эд зүйлс 
 
 


Ирээдүйд биднийг оршин байсныг илтгэх эд зүйлс 
 
 


Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.02.10 · 2 унших

Өнөөдөр бидний эдэлж хэрэглэж буй эд зүйлс, эргэн тойронд оршин байгаа бүх юмс хэдэн мянган жилийн дараа гэхэд бидний дэлхий дээр үлдээсэн чулуужсан ул мөр болон үлдэх магадлалтай юм. Эдгээр нь хүн төрөлхтний техник технологийн хөгжлийг геологийн бүртгэлд тэмдэглэн үлдээж буй нэгэн түүхэн явдал болох билээ. 

Хүний гараар бүтээгдсэн шинэ техник технологи, тэдгээрийн материал нь ихэвчлэн байгальд задардаггүй тул газрын чулуужсан давхаргад хадгалагдан үлдэх аж. Үүнийг археологи, геологийн салбарт “технофоссил (technofossil) хэмээн нэрлэдэг байна. Жишээлбэл, утасны цэнэглэгч, чихэвч, зэрэг цахилгаан төхөөрөмжүүд хэдэн мянган жилийн дараа ч байгальд задрахгүйгээр үлдэж, биднийг оршин байсан гэдгийг батлах ул мөр болон үлдэх юм.

Сүүлийн хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөн асар их материал үйлдвэрлэж, байгаль дэлхийд нэвтрүүлжээ. Судлаачдын тооцоолсноор өнөөдөр хүний гараар бүтээгдсэн барилга байгууламж, хуванцар, металл, цахилгаан хэрэгслийн нийт жин нь дэлхий дээрх бүх амьд организмын нийлбэр масстай тэнцэх бөгөөд, зарим тохиолдолд түүнээс ч хол илүү давах магадлалтай аж. 

Орчин үеийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг зарим материал байгальд задарч устахад маш урт хугацааг зарцуулдаг. Химийн мөнгөлөг тос, зай хураагуур, ус, салхи, бохирдол, халуунд тэсвэртэй PFAS хэмээн нэрлэгддэг “мөнхийн химийн бодисууд” нь ердийн нөхцөлд бараг л задрах боломжгүй юм байна. Тиймээс бид дэлхий дээр үгүй болсон ч эдгээр химийн найрлагатай материалууд нь хэдэн мянган жилийн турш оршин тогтнох бөгөөд ялгарах хор нь хөрс, усанд шингэх аюултай юм. 

Иймд өнөөдөр бидний хэрэглэж буй эдгээр материалууд зөвхөн өнөө цагийн асуудал биш, харин ирээдүйд ч үргэлжилсээр байх байгаль орчны “чимээгүй дайсан” болон үлдэж магадгүй байна. Тиймээс хүний үйлдвэрлэл байгальд ямар ул мөр үлдээж байгааг ойлгож, урт хугацааны үр дагаврыг тооцох нь хамгийн чухал сорилтуудын нэг болж байгаа юм.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.