Залуусын орон зай

MEF YOUTH 2025: Монгол дунджаас дээгүүр орлоготой оронд багтсан. Гэвч...

Б.Намуун2025.09.043 минут унших
MEF YOUTH 2025: Монгол дунджаас дээгүүр орлоготой оронд багтсан. Гэвч...  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Дэлхийн банк 2024 оны санхүүгийн жилд Монгол Улсыг доод дундаас дээгүүр орлоготой орны (upper-middle-income) ангилалд оруулсан. Энэ нь Монголын эдийн засгийн ирээдүйд ямар үүд хаалгыг нээж, ямар хариуцлагыг нэмэх дохио вэ? Хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил өсөж, олон улсын зах зээлд Монголын нэр хүнд ахих уу, эсвэл түр зуурын тоон ахиц төдий зүйл үү?  

MEF YOUTH 2025: Монгол дунджаас дээгүүр орлоготой оронд багтсан. Гэвч...  нийтлэлийн зураг
MEF Youth 2025 арга хэмжээний панел хэлэлцүүлгийн үеэр Богд банкны Байгууллагын банк хариуцсан Дэд захирал Б.Билэгт “Дэлхийн банкнаас Монголыг дунджаас дээгүүр орлоготой орны ангилалд оруулсан нь хөрөнгө оруулалтын шинэ үүд хаалгыг нээж өгч буй томоохон үзүүлэлт. Учир нь гаднын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах улсаа сонгохдоо олон улсын ангилал, эдийн засгийн хөгжлийн түвшин, санхүүгийн тогтвортой байдал зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үздэг. Иймээс Монголын хувьд ирээдүйд хөрөнгө оруулалт татах боломж харьцангуй сайн гэж дүгнэж болно. Гэхдээ үүний тулд зөвхөн дотоодын хууль журам, шаардлагуудыг биелүүлээд зогсохгүй олон улсын өндөр стандарт, хатуу шалгуурыг хангах нь зайлшгүй. Монголын санхүүгийн байгууллагууд, тэр дундаа хувийн хэвшил олон улсын тавцанд өөрсдийгөө батлан харуулах, том шалгалтыг амжилттай өгсөөр л байх шаардлагатай” гэсэн юм.  

Биднийг хүлээж буй олон улсын “шалгалтууд” 

Б.Билэгт захирлын хэлснээр Монголын санхүүгийн байгууллагуудыг дотоод хууль дүрмээс гадна олон улсын түвшний шалгуурууд хүлээж байна. Хэрэв эдгээрийг даваад гарвал хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, Монголд илүү том хөрөнгө оруулалтын хаалга нээгдэх ажээ.  

Тэгэхээр Б.Билэгт захирлын хэлсэнчлэн Монголын санхүүгийн байгууллагуудын өмнө ирээдүйн хөрөнгө оруулалтын шинэ боломжууд нээгдэж байна. Гэхдээ энэ нь тоон үзүүлэлт, дотоод дүрэм журмаар л хэмжигдэх зүйл биш. Өнөөдрийн монгол банкнууд болон хувийн хэвшил дэлхийн тавцанд нэр төртэй тоглогч болохын тулд банкны бат бөх байдал, санхүүгийн ил тод тайлан, аудитын нарийн шалгалт, мөнгө угаахтай тэмцэх эрсдэлийн удирдлага, мэдээллийн ил тод байдлын олон улсын стандартыг мөрдөнө гэдэг жинхэнэ шалгуур ажээ. 

Холбоотой нийтлэлүүд