УБ 23°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Бид яагаад 1990-2000-аад онд илүү жаргалтай байсан юм бол?
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Бид яагаад 1990-2000-аад онд илүү жаргалтай байсан юм бол?

Бид яагаад 1990-2000-аад онд илүү жаргалтай байсан юм бол?

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.01.15 · 2 унших · — үзсэн

Та хааяа 1990–2000-аад оныг дурсахдаа тэр үед амьдрал яагаад тийм хөнгөн, тайван, аз жаргалтай санагддаг байсан юм бол гэж бодож байсан уу? Амттай зүйл идэх, тоглоом тоглох, хайртай хүнтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээх, дуртай киногоо үзэх зэрэг өнөөдөр энгийн мэт санагдах үйлдлүүд өнгөрсөн он жилүүдэд бидэнд жинхэнэ баяр хөөрийг авчирдаг байсан шүү дээ. Тэгвэл тухайн үеийн аз жаргалын нууц нь илүү ихэд бус харин бага байхад оршдог байжээ. 

Харин өнөөдөр бүх зүйл бэлэн, хялбар болж, бид хүссэн зүйлдээ хормын дотор хүрдэг болсон. Мэдээлэл хэт олширсон орчинд хүний анхаарал төвлөрөлт буурч, аливаа зүйлийг бүрэн мэдрэх чадвар нь сулардаг байна. Тодруулбал, 2000-аад оны эхэн үетэй харьцуулахад хүмүүсийн анхаарал төвлөрөлтийн дундаж хугацаа мэдэгдэхүйц буурсан аж. Gallup олон улсын судалгааны байгууллага Оксфордын их сургуультай хамтран өнгөрсөн онд гаргасан “Дэлхийн аз жаргалын тайланд” дэлхий даяар залуучуудын аз жаргалын мэдрэмж, сэтгэл ханамж буурч байгааг онцолжээ. 

Хүмүүс өнгөрснийг тухайн үе дэх бодит байдлаас нь илүү сайхнаар дурсан санах хандлагатай байдаг бөгөөд үүнийг сэтгэл судлалд Rosy Retrospection буюу “дурсамжийн эерэг хазайлт” гэж нэрлэдэг ажээ. Гэхдээ энэ нь тухайн үед бүх зүйл хар бараан байсан гэсэн үг биш юм. Харин ч амьдралын хэмнэл удаан, анхаарал сарниулах зүйлс бага, хүлээлтийн соёл давамгай байсан нь хүний сэтгэл ханамж болон сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг байжээ. Судлаачдын үзэж байгаагаар хомс байдал нь тухайн мөчид төвлөрөх, мэдрэх чадварыг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь энгийн зүйлсээс ч аз жаргалыг мэдрэх үндэс болдог гэсэн байна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.